2025-2026 оны хичээлийн жилд төгсөж байгаа ШУТИС Политехник Коллежийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын 3 жилийн ангийн “Эрдмийн баяр” ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Урлаг танхимд зохион байгуулагдаж үнэмлэхээ гардан авлаа.
padmin

       2025-2026 оны хичээлийн жилд төгсөж байгаа ШУТИС Политехник Коллежийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын 3 жилийн ангийн  “Эрдмийн баяр” ёслолын ажиллагаа 2026 оны 06 сарын 17-нд ШУТИС-ийн Урлаг танхимд зохион байгуулагдлаа.
     Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд доктор (Ph.D), профессор Б.Сүхбат болон хүндэт зочид, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн Политехник Коллежийн захирал доктор (Ph.D), профессор Б.Сүхбат нээж үг хэллээ.


            

     Төгсөлтийн ёслолын ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү, Дээд болон мэргэжлийн боловсролын ахлах шинжээч Д.Эрдэнэбат, ШУТИС-ийн Политехник Коллежийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), профессор Р.Төрбат хүндэт зочид төгсөгчдөд хандан үг хэллээ. 

   

  

 
   

      Төгсөгчдөд мэргэжлийн боловсролын гэрчилгээ олгох захирлын тушаалыг ШУТИС-ийн Политехник Коллежийн сургалт, чанарын албаны дарга С.Даваацэрэн уншиж танилцуулав.


 

     ШУТИС-ийн Политехник Коллежийн мэргэжлийн боловсрол, сургалтын 3 жилийн ангийн 2025-2026 оны хичээлийн жилийн нийт 207 төгсөгч амжилттай төгсөж мэргэжлийн боловсролын гэрчилгээгээ гардан авлаа.

   ШУТИС-ийн Политехник Коллежийн мэргэжлийн боловсрол, сургалтын 3 жилийн ангийн 2025-2026 оны хичээлийн жилийн “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр нийт 7 төгсөгч шалгарлаа.
 

Хүнд машин механизмын засварчин хөтөлбөрийн шилдэг төгсөгч:

  • Сүхбаатарын Түвшинбаяр
  • Мөнхжаргалын Лхагвацэнд
  • Доржпүрэвийн элбэг
  • Гагнуурчин хөтөлбөрийн шилдэг төгсөгч:
  • Алтансүхийн Сүхтөмөр
  • Автомашины засварчин хөтөлбөрийн шилдэг төгсөгч:
  • Мягмардоржийн Нандин-Учрал
  • Баяртогтохын Содбилэг
  • Хажидын Мөнхбилгүүн

   

     

    

 
     Автомашины засварчин хөтөлбөрийн шилдэг төгсөгч Б.Содбилэг мэндчилгээ дэвшүүлж эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд, хүндэт зочид төлөөлөгчдөдөө хандан баярын сэтгэгдлээ хуваалцлаа.


    Ажил олгогчдийн төлөөлөл эрдмийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж дадлагын байранд амжилттай ажилласан төгсөгч нарт цаашид үргэлжлүүлэн ажиллах ажлын урилга гардуулав.
“Эрч Гранд” ХХК-ийн захирал Ч.Шижир төгсөгчдөд зориулан үг хэлж, ажлын байрны урилгыг гардуулав.
“Эрч Гранд” ХХК-д ажиллах ажлын байрны урилгаар шагнуулсан Автомашины засварчин хөтөлбөрийн төгсөгчид:
•    О.Уранболд,
•    Ц.Цэрэндаваа,
•    Т.Пүрэвжав,
•    Ц.Мөнхжаргал
•    Н.Төгөлдөрнаран


       

 


  

    “Дельта Авто Сервис” ХХК-ийн мэргэжилтэн төгсөгчдөд зориулан үг хэлж, ажлын байрны урилга гардуулав.
Ажлын байрны урилгаар шагнуулсан Автомашины засварчин хөтөлбөрийн төгсөгчид: 
•    Х.Мөнхбилгүүн,
•    О.Золбоот
•    Г.Баяраа


    

 

    "Кэй Эй Майнинг” ХХК-ийн сургалт, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Эрхэс төгсөгчдөд зориулан үг хэлж, ажлын байрны урилгыг гардуулав.
Ажлын байрны урилгаар шагнуулсан Хүнд машин механизмын засварчин хөтөлбөрийн төгсөгчид: 
•    С.Түвшинбаяр
•    О.Жавхлан
•    Г.Сүх-Очир
•    М.Лхагвацэнд