ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
Манай ШУТИС, Политехник Коллеж нь Монгол Улсын эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарууд, хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй уул уурхай, олборлолт, механик тээвэр, барилга, боловсруулах үйлдвэрлэл, нийтийн хоол, ойн аж ахуй зэрэг мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтыг явуулж байна.
Их сургуулийн харьяа коллежид суралцсанаар шаталсан сургалтын тогтолцоонд хамрагдаж, техникийн боловсролын дипломын зэрэгтэй төгсөнө.
Техникийн боловсрол олгох сургалтад судалсан багц цагаа (~59 кредит) тооцуулан элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхгүй Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдэд дэвшин суралцах боломжтой.
Тус Политехник Коллеж нь оюутан, суралцагчдын инженер-технологийн сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, оюутан, суралцагчдын клубийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажилладаг. Оюутан, суралцагч өөрсдийн гараар бүтээл туурвих, шинийг санаачилж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлдэг.
Коллеж нь 600 суудалтай хичээлийн байр, 11 мэргэжлийн лаборатори, дадлагын газар, номын сан, уншлагын танхим, цахим номын сан, биеийн тамирын заал бүхий таатай сургалтын орчинд суралцагчдыг чадварлаг мэргэжилтэн болгон бэлтгэж байна. Мөн орон нутгаас ирсэн суралцагчид ШУТИС-ийн оюутны байранд амьдрах боломжтой.


ДАВУУ ТАЛУУД:
- Улсын тэтгэлэгт хамрагдана
- Бүрэн дунд боловсрол эзэмшинэ
- Эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, эрэлттэй мэргэжилтэн болно.
- Оюутны дотуур байр үнэ төлбөргүй
- БНХАУ-ын Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн коллеж, Хөх хотын Химийн инженерийн дээд сургуульд үйлдвэрлэлийн дадлагад хамрагдана
- Япон Улсын Үндэсний технологийн дээд сургууль, Югэ (Yuge) коллежид оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой
- БНСУ-ын Нисэхийн технологийн мэргэжлийн коллежид 3+1 хөтөлбөрөөр нисэх онгоцны засвар үйлчилгээ болон цахилгааны хөтөлбөрөөр гадаад оюутны (D46) бүртгэлтэй суралцах боломжтой
- Сонирхсон чиглэлээрээ оюутан, суралцагчдын сайн дурын клубт хичээллэнэ
- Ажлын байран дээрх болон хосмог сургалтад хамрагдах боломжтой
- Суралцах хугацаандаа цалинтай дадлага хийх боломжтой
Техникийн боловсрол олгох /Политехник Коллеж болон МБС төгсөгчид - 1,5 жил сурна/
Мэргэжлийн боловсрол олгох /9 анги төгссөн сурагчид - 3 жил сурна/
Мэргэжил олгох /Насанд хүрэгчид-1 жил сурна/

Элсэлтийн бүртгэл: 2026 оны 05 сарын 15-аас 2026 оны 08 сарын 28 хүртэл