Боловсролын ерөнхий газар "ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ХАМТАРСАН ИХ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ"

ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ХАМТАРСАН ИХ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль байгуулах шийдвэрийг гаргасан.
Боловсролын сайдын тушаалаар тус сургуулийн удирдах зөвлөлийг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй хоёр талаас 50, 50% оролцоотой байхаар байгуулж, бэлтгэл ажил хангаж ажилласны үр дүнд өнөөдөр ийнхүү албан ёсоор нээлтээ хийж байна.
Тус сургуулийг байгуулах нь инженер, технологийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. 
Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснийг “ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурал”-ын үеэр зарласан бөгөөд нээлтэд Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.