ШУТИС-Политехник Коллежийн багш, суралцагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн коллежид мэргэжлийн дадлага, сургалтад хамрагдлаа.
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн 10 суралцагч, 2 багш 2026 оны 9 дүгээр сарын 13–20-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн коллежид мэргэжлийн дадлага, сургалтад хамрагдлаа.


Сургалтын үеэр суралцагчид цахилгаан автомашины ерөнхий бүтэц, ажиллах зарчим, засвар үйлчилгээний үндсэн ойлголт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, онолын мэдлэгээ дадлагаар бататгалаа.
Мөн өөрийгөө жолооддог автомашины бүтэц, зохион байгуулалт, мэдрэгчүүдийн ажиллах зарчим, тэдгээрийн тохиргоог хэрхэн хийх талаар судлалаа. Түүнчлэн мэдрэгчүүдийг зөв тохируулах нь орчны мэдээллийг үнэн зөв хүлээн авах, автомашины удирдлага болон аюулгүй ажиллагааг хангахад ямар ач холбогдолтойг танин мэдлээ.


Багш нар тус коллежийн сургалтын орчин, тоног төхөөрөмж, хөтөлбөр болон дадлагын зохион байгуулалттай танилцаж, мэргэжлийн сургалтын арга барилын талаар туршлага солилцов.


Энэхүү дадлага, сургалт нь суралцагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, автомашины салбарын шинэ технологийн талаарх ойлголтыг өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой байлаа.
ШУТИС-Политехник Коллежийн багш, суралцагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн коллежид мэргэжлийн дадлага, сургалтад хамрагдлаа.
ШУТИС.Политехник Коллеж БНХАУ-ын Бугат хотын Ган төмөрлөгийн мэргэжлийн техникийн коллежтой ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Боловсролын ерөнхий газар "ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ХАМТАРСАН ИХ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ"
БАГШ И.УУГАНЦЭЦЭГ "АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ