“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

  

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг судалгааны үндсэн дээр хэлэлцэж, шинжлэх ухаанд суурилсан бодлогын санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой олон улсын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд дараах зочид, төлөөлөгчид илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:

✅“Монголын хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сэдвээр Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан;

✅"Vocational and Technical Education Policy and governance (МбТБС-ын бодлого ба засаглал)" сэдвээр (UNESCO Mongolia Antenna Office, Associate project officer) ЮНЕСКО-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, мэргэжилтэн М Шахидул Ислам (Mr. M Shahidul Islam);

✅"Development of Korea Vocational Training System & Mongolia Application Strategy (БНСУ-ын мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны хөгжил, Монголд нутагшуулах стратеги)" сэдвээр KOICA олон улсын байгууллагын сайн дурын багш Юн Мин Ху (Mr. Yun Min Hu);

✅"Germany's dual education system (ХБНГУ- ын хосмог сургалтын тогтолцоо)" сэдвээр STREAM төслийн ХАА-н зөвлөх Дийтмар Валдорф (Mr. Dietmar Waldorf);

✅"ШУТИС-ийн сургалтын нэгдмэл агуулга" сэдвээр ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн проректор, док(PhD)., проф., Н.Эрдэнэхүү;

✅"МБС-ын салбар дахь инновацын хөгжлийн чиг хандлага" сэдвээр Монголын Инновацын холбооны тэргүүн док (ScD)., проф, Л.Оюунцэцэг;

✅"Боловсролын салбарын цаашдын хандлага, нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвээр СЭЗИС-ийн Бизнес инновацын тэнхимийн профессор док(PhD)., проф., Г.Батхуяг нар илтгэл тавилаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш, судлаачдын судалгаа, инновацын соёл хандлагыг төлөвшүүлэх, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнесийн санаачилгыг дэмжих “TVET START UP-2026” цогц арга хэмжээнд хамтран ажилласан ШУТИС-ийн харьяа политехник коллеж, Монгол Солонгосын политехник коллежийн хамт олонд талархал гардууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь салбар хуралдаанаар үргэлжилнэ.