ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ


     Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засаг, хүний нөөцийн чадавхыг тодорхойлогч стратегийн тэргүүлэх чиглэл болох Техникийн болон Мэргэжлийн боловсролын салбарын томоохон төлөөлөл болох Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа политехник коллежийн багш ажилтан, оюутан сурагч, үе үеийн төгсөгчид, хамтран ажиллагч, түншлэгч байгууллагын төлөөлөл эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! 

 

 

     Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, инновацад суурилсан эдийн засгийн шинэ орчин нь боловсролын тогтолцооноос зөвхөн мэдлэг эзэмшүүлэх бус, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй, ур чадвартай, насан туршдаа суралцах чадамжтай мэргэжилтэн бэлтгэх шинэ бодлого, зорилтыг шаардаж байна.

     Бид байгууллагын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг хангах, төгсөгчдийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд “ШУТИС ПК-2030 стратеги төлөвлөгөөг”-г баримтлан, үйл ажиллагааны зорилт, төлөвлөлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
       “ШУТИС ПК-2030 стратеги төлөвлөгөө нь бидний ирээдүйн чиг баримжаа, хөгжлийн замналыг тодорхойлохын зэрэгцээ байгууллагын соёл, үнэт зүйл, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд чиглэн оюутан суралцагч, ажил олгогч, түншлэгч, хамтрагч байгууллага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ, үр дүнг бий болгохыг зорьж байна. Төлөвлөгөөг боловсруулахдаа салбарын хууль, эрх зүйн орчин, улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, оролцогч талуудын санал бодлыг өргөнөөр тусгасан болно.
       Та бүхнийг техникийн болон мэргэжлийн боловсрол, техник технологи, хүмүүнлэг, бизнесийн чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарч  ажиллахыг урьж байна. Ирээдүйн хөгжлийг авч явах өндөр ур чадвартай, боловсролтой мэргэжилтэн болохоор бүх шатны сургалтад элсэн орж суралцахад манай сургуулийн эрдмийн өргөө үргэлж нээлттэй байх болно.


ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Захирал
БАТСУУРИЙН СҮХБАТ
профессор, доктор (Ph.D)