
ШУТИС.Политехник Коллеж БНХАУ-ын Бугат хотын Ган төмөрлөгийн мэргэжлийн техникийн коллежтой ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа. Тус коллежтой газрын ховор элемент, металл, хүдэр боловсруулах технологи, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын ухаалаг үйлдвэрлэлийн автоматжуулалт, лифт урсдаг шатны сургалт, дадлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уг коллеж нь дэлхийн тэргүүлэх технологийн компаниуд болох SIEMENS, ABB, HUAWEI-тай хамтран байгуулсан өндөр технологи бүхий сургалтын лаборатори бүхий дадлагын газруудтай бөгөөд ирээдүйд эдгээр орчин үеийн сургалтын төвүүд дээр дурдсан чиглэлүүдээр хамтарсан сургалт зохион байгуулах бодит боломж бүрдэж байна.


Дашрамд дурдахад уг коллежийн багш нар World Skills Shanghai 2026 дэлхийн уралдааны Industry 4.0 төрлийн уралдааны даалгаврыг SIEMENS компанийн стандартын дагуу боловсруулсан байна. Багш нар өнөөдөр ур чадварын тэмцээнд экспертээр оролцохоор Шанхай хотыг зорьж байгаа юм байна.
ШУТИС.Политехник Коллеж БНХАУ-ын Бугат хотын Ган төмөрлөгийн мэргэжлийн техникийн коллежтой ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Боловсролын ерөнхий газар "ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ХАМТАРСАН ИХ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ"
БАГШ И.УУГАНЦЭЦЭГ "АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
2025-2026 оны хичээлийн жилд төгсөж байгаа ШУТИС Политехник Коллежийн Техникийн боловсрол олгох сургалтын төгсөгчдийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслол арга хэмжээ зохион байгуулагдаж дипломоо гардан авлаа.