ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн оюутан, суралцагчдын дунд 2025–2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан “Шилдэг бүтээл” уралдааны 2-р байрын бүтээл болох Гагнуурчин-1а ангийн суралцагчдын “Унадаг дугуйн зогсоол” бүтээлийг сургуулийн орчинд байршуулан ашиглаж байна. Тус бүтээлийг И.Ууганцэцэг багш удирдан чиглүүлжээ.

Энэхүү бүтээл нь суралцагчдын мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг бодит хэрэглээтэй хослуулсан онцлогтой бөгөөд сургуулийн орчинд тохижилт, хэрэглээний үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Мөн гагнуурын мэргэжлийн ангийн хамт олон унадаг дугуйн зогсоолыг захиалгаар үйлдвэрлэн, суурилуулах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна.

ШУТИС-Политехник Коллежийн багш, суралцагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн коллежид мэргэжлийн дадлага, сургалтад хамрагдлаа.
ШУТИС.Политехник Коллеж БНХАУ-ын Бугат хотын Ган төмөрлөгийн мэргэжлийн техникийн коллежтой ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Боловсролын ерөнхий газар "ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН ХАМТАРСАН ИХ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ"
БАГШ И.УУГАНЦЭЦЭГ "АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ