ШУТИС Политехник Коллежийн сургалтын үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэл, сургалтын орчин нөхцөл, багш суралцагчдын бүтээлийг олон нийт, элсэгчдэд танилцуулах, сурталчлах зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ – 2026"-г зохион байгууллаа.
Өдөрлөгт оюутан, суралцагчид, төгсөгчид, эцэг эх, асран хамгаалагчид, хамтран ажилладаг байгууллагууд, урилга илгээсэн Ерөнхий боловсролын 50 гаруй сургуулиудын 9-р анги төгсөх суралцагчид оролцон Механикийн тэнхимийн гагнуур, авто, уул уурхайн хөтөлбөрийн багш суралцагчдын бүтээл, Үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн хоол үйлчилгээ, ойн аж ахуй, барилга бүтээц угсралт хөтөлбөрийн багш суралцагчдын бүтээлтэй биечлэн танилцах, хоол үйлдвэрлэлийн амталгаат дадлагын бүтээлийг танилцуулав.
Уг арга хэмжээний хэлэлцүүлгийн үеэр ХУД-ийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга П.Амартүвшин, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн Г.Алтантуяа, ХУД-ийн татварын хэлтэс Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Э.Насанбат, татварын улсын байцаагч Ц.Отгонцэцэг нар оролцон төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн бөгөөд, нийгмийн түншлэлээр хамтран үйл ажиллагаа явуулдаг 26 гаруй байгууллагын 30 гаруй оролцогчид, төгсөгчдийн төлөөлөл оролцсоноос "Жавхлант хүлэг грүпп", "Моннис сервис саппот", Доктор авто франчайз", "Гранд сутай ХХК"-ы 200*570 сервис, "MMS Engineering ХХК", "Тод русь союз ХХК", "Каппэ Бэнэ Монголиа ХХК", "Авто комплекс ХХК" гэсэн байгууллагууд өөрсдийн компанийн танилцуулгыг хийж, ажлын байрны анкет бөглүүллээ.


Суралцагчдын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ
“Мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжил, өөрчлөлт, шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
"Шилдэг бүтээл"-ийн уралдаан
"ЧАДВАРААР БҮТЭЭЕ" уралдаан